English Narrative
14-Jul-2025 -- 2025 оны 07-р сарын 11-ний буюу “Монгол Улсын баяр Наадам” эхлэх өдрийн өглөө эртлэн манай баг 2 машинтайгаар Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд байрлах Бошлой хад гэдэг үзэсгэлэнт байгаль нутгийг зорин Улаанбаатар хотоос хөдөллөө.
Эхний өдрөө Булган аймгийн Орхон сумын төвөөс зүүн тийш 21 км-т орших “Зүрхийн Могой” хэмээх уул ус тэгширсэн сайхан нутагт, Орхон голын хөвөөн дээр найзынхаа урилгаар очиж, нутгийн адуучин залуу Амартүвшин гэдэг айлын гадаа майхнаа барин найзуудын хамтаар дуулж хөөрөн, тоглож, наадан хоноцгоолоо.
Маргааш өглөө нь цааш аяллаа үргэлжлүүлэн, 480км орчим газрыг туулан Хөвсгөл аймгийн Хатгал сум орж, далайн ёроолоос татаж гаргасан машин техникийн үзэсгэлэн үзээд, бороо орж онгоц, завинд суух боломжгүй болсон тул майхнаа барин буудалцгаалаа. Хэдийгээр бороо орж тав тухгүй болсон ч гэр бүлээрээ хамтдаа хөдөө нутгаар аялж байгаа бидний аяллыг улам илүү сонирхолтой адал явдалтай, хөгжилтэй болгож байсан билээ.
Маргааш өглөө нь буюу 2025.07.13-нд Хөвсгөл далайн эрэг дээр байрлах “Сүхбаатар” хэмээх саяхнаас аялалд явахаа больсон Монголын хамгийн том онгоцон дээр гарч зургаа авахуулж, хүүхдүүд усан завиар “Хүслийн хад” хэмээх Хөвсгөл далайд байдаг жижиг арлаар аялцгаалаа. Тэндээсээ цааш хөдлөн, зорин яваа “Бошлой хад” гэдэг Хөвсгөл аймгийн “Баянзүрх” сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт газрын “Оргил” амралтанд орой 22 цагт ирцгээв. Ирэх замд Бошлойн дөрөлж бартаа ихтэй, огцом өндөр газар байсан нь багахаан саадтай байсан ч аюулгүй сайхан иргээлээ. Дэлгэрмөрөнийг хөвдөг, төмөр гүүрээр гатлахад, машины аясаар хөдөлж байгаа нь сонирхолтой байлаа. Бошлой хадны амралтанд 3 хонож, тэндээ голын эрэг дээр амарч тоглон, олсон гулсуураар (Zipline) гол гатлан, өдөр уулын орой дээр гарч маш сонирхолтой амарч өнгөрүүллээ.
Тэнд байх хугацаандаа 2025.07.14-нд бидний бас нэг зорилго болох Баянзүрх сумын төвөөс 30-д км зайд орших N5000.000’ E09900.000’ -г зорин очиж, GPS-р баталгаажуулан тэмдэглэж байршлыг тогтоолоо. Энэ газар нь модтой өндөр уулын бэлд, уул, тал хосолсон байгалийн үзэсгэлэнт газар байрлаж байсан бөгөөд очих замд бороо усгүй, гол үерлээгүй байсан учир бид зорьсон газартаа төвөггүй очсон юм. Зорилгодоо хүрсэн манай багийнхан цэг дээрээ GPS-ийн дэлгэц, аяллын баг болон 4 зүгийн зургаа татуулж баталгаажуулсан билээ.
Бид 2025.07.16-нд Бошлой хаднаас хөдөлж Архангай аймгийн Эрдэнэ-Мандал сумаар дайран тэндээ найз Отгонбаярын Шинэ Төв зочид буудалд амарч хоноглон, маргааш нь хотын зүг зорин Улаанбаатарт 2025.07.18 02:30-д ирснээр гэр бүлийн хэзээ ч мартагдахааргүй дурсамж бүтээсэн, гайхалтай сайхан аялал маань өндөрлөсөн билээ.
Манай аяллын багт миний бие болон Ц.Хандсүрэн, С.Эрдэнэцэцэг, Б.Хонгор, Г.Нарантуяа, Г. Наранзул, Г. Нарангоо, Х.Дөл, Х.Энгүүн гэсэн 9 хүн оролцсон юм.
Бошлой хадны домог.
Эрт урьд цагт туйлын ядуу амьдралтай Бошлой хэмээх залуу долоон улаан ямаатай, ганганахаас ганц нохойтой, хангинахаас ганц хайван тогоотой, хамгаас үзэсгэлэнт эхнэртэйгээ Дэлгэр мөрний дэнжид аж төрөн амьдарч байжээ.
Бошлойн саахалт баян чинээлэг ноён олиггүй Чойжоо гэдэг хүүтэй юмсанжээ. Тэр нь Бошлойн үзэсгэлэнт эхнэрт дурлаж, үдэш оройн цагаар аарц, цагаа, ааруул хурууд аваачин өгч сээтэн хаядаг болжээ. Нэгэн өглөө туйлын гүндүүгүй, хар бор санаагүй Бошлойнд олигор Чойжоо онгирсоор ирж ёрдойн харагдах тэр хаданд ёл шувуу өндөглөсөн байна. Ёлын өндөг шиг үнэт эрдэнэ ертөнцөд хаа байх билээ. Хоёулаа очиж хувааж авья гэсэнд зөвшөөрөн хана, сур зэргийг бэлтгэн аваад хадан хясааны оройд гарч ирээд олигор Чойжоо Бошлойг хананд хүлж доошлуулан агуйд хүрмэгц сураа тавьж, орхин оджээ. Бошлойг агуйд ормогц бүргэдийн 2 цагцаахай байжээ. Тэр өдрөөс хойш олон сар хоног өнгөрч бүргэдийн цагцаахай нисэн одох болсонд сураа зүсэж 2 тор хийгээд түүн дотроо цагцаахайгаа сурны 2 үзүүрт холбон өөрөө дунд нь дүүжлэгдэн бууж ирлээ. Бүргэдийн 2 цагцаахай Бошлойд дасан салахгүй дагаад байхаар нь бэлчиж явсан адуунаас нэгэн унага төхөөрч өгөөд гэрийн зүг явжээ. Гэртээ ирэхэд нь олигор Чойжоо эхнэрийг нь аваад хурим найр хийж байжээ. Бошлой хуриманд ороод хатавчинд суужээ. Хуримын тэргүүн хөсрийн хар новшид ганц хундага архи өгөөд хөөж явуул гэсэнд:
- Би ая бариад тогтоож болохсон болов уу? Гэсэнд бүгд толгой дохин зөвшөөрчээ. Бошлой ийнхүү ая барьжээ.
Тойроод суусан зонгууд нь
Толгой дараалан нэртэй дээ
Тогтоож байгаа хундага минь
Томоогүй багын учралтайдаа
Найрлаж суугаа зонгууд нь
Намтар түүхтэй хүмүүс дээ
Надад бариулсан хундага нь
Насан багын учралтай даа
Хар санаатанд өртөгдөж
Хадан хясаанд амьдарлаа даа
Бүргэдийн хоёр цагцаахай минь
Халин нисэж явлаа даа
Бардам санаатанд мэхлэгдэн
Байц хясаанд байлаа даа
Бүргэдийн хоёр цагцаахай минь
Дэвэн нисэж явлаа даа гэж ая өргөөд гэрээс гарч одоход дууны нарийн утгыг олсон хүүхэн нь огт танигдахааргүй болтлоо ядарч, зүдэрсэн нөхрийнхөө араас уйлан гүйн очсоноор хурим тарж Бошлой заяаныхаа ханьтай замбуулин хорвоод амьдралаа үргэлжлүүлэн амар сайхан жаргажээ.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг Дэлгэр мөрөн, Бэлтэс голын бэлчирт элдэв сонин үрчлээ судал, агуй бүхий сүрлэг өндөр цохиог Бошлой хад хэмээн нэрлэдэг билээ.
English Narrative
14-Jul-2025 -- On the morning of July 11, 2025, which was the beginning of the ‘Naadam Festival’ in Mongolia, our team left early from Ulaanbaatar with two cars, heading towards a scenic natural destination called ‘Boshloi Rock’ located in Bayanzurkh sum of Khuvsgul province.
On the first day, we visited a beautiful area called ‘Zurkhiin Mogoi,’ a place where mountains and rivers blend harmoniously, which is located 21 km east of the center of Orkhon sum, Bulgan province. Invited by a friend, we camped near the Orkhon River. There, we stayed next to the home of a local herder named Amartuvshin, setting up our tents and spending the night singing, laughing, playing, and enjoying our time with our friends.
The next morning, we continued our journey and traveled about 480 km to reach Khatgal sum in Khuvsgul province. We visited a display of vehicles that had been pulled up from the bottom of the lake. Due to the heavy rain, we were unable to go on boats and ships, so we set up camp. Although the rain made it less comfortable, it added excitement, adventure, and fun to our trip, making it an even more memorable family vacation in the countryside.
On the morning of July 13, 2025, we visited the largest ship in Mongolia named ‘Sukhbaatar,’ which recently retired and is located by the shore of Lake Khuvsgul. We took photos on the ship, and the kids enjoyed a boat ride to ‘Khusliin Khad’ (Wish Rock), a small island in Lake Khuvsgul. From there, we continued to our main destination, ‘Boshloi Rock,’ a natural attraction located within Bayanzurkh sum of Khuvsgul province. We arrived at the ‘Orgil’ resort of Boshloi rock at around 10 PM. The road to Boshloi was quite rough, with steep and difficult ground, but we safely arrived. One interesting part was crossing the floating metal bridge over the Delgermurun River, which was interesting because it moved gently under the weight of the car. We spent three nights at Boshloi Rock, making the most of our time on the riverbank, playing, and crossing the river on a zipline, and at noon, we climbed to the mountaintop and had a truly enjoyable and exciting time.
On July 14, 2025, we fulfilled one of our main goals: visiting the coordinates N50°00.000’ E99°00.000’, located about 30 km from the center of Bayanzurkh sum. We confirmed and marked the location using GPS. The area was a beautiful combination of forested mountains and open land. Luckily, there was no rain or flooding that day, so we reached the destination without any difficulty. Then our team took photos of the GPS screen, the group photo, and four directional shots as proof of our visit to the confluence point.
We departed from Boshloi Rock on July 16, 2025, and passed through Erdene-Mandal sum of Arkhangai province, where we spent the night at the “Shine Tuv” Hotel owned by our friend Otgonbayar. The next day, we continued our journey and finally returned to Ulaanbaatar at 2:30 AM on July 18, 2025. Thus ended our amazing family trip, filled with unforgettable memories.
Our travel team consisted of nine people: myself, Ts. Khandsuren, S. Erdenetsetseg, B. Khongor, G. Narantuya, G. Naranzul, G. Narangoo, Kh. Dul, and Kh. Enguun.