W
NW
N
N
NE
W
the Degree Confluence Project
E
SW
S
S
SE
E

Mongolia : Övörhangay

8.4 km (5.2 miles) SSE of Bayan Jisa, Övörhangay, Mongolia
Approx. altitude: 1275 m (4183 ft)
([?] maps: Google MapQuest OpenStreetMap ConfluenceNavigator)
Antipode: 45°S 77°W

Accuracy: 8 m (26 ft)
Quality: good

Click on any of the images for the full-sized picture.

#2: West #3: North #4: East #5: GPS reading #6: Team #7: Zorgol mountain

  { Main | Search | Countries | Information | Member Page | Random }

  45°N 103°E  

#1: South

(visited by Artsmaa Gankhuyag)

Mongolian Narrative

09-Sep-2012 -- Our travel team had 6 members: Bayar.B, Tsengel.B, Soninbayar.Ya, Urjin.Ts, Erdenetsetseg.S and Gankuyag.G.

Our travel day was windy, not cloudy, hot 18 C weather in Ulaanbaatar. Our travel team planned to go N45 E103 point near Tugrug, Uvurkhangai and we went by monastery of Ongi, Baga gazriin chuluu and the mountain Zorgol. Travel was great and we went by beautiful places in Mongolia. One of beautiful places is Zorgol mountain located in Bayan-unjuul. It is natural amazing mountain formation. This mountain is wilderness and a beautiful mountain formation and Mongolians nature worship.

So next we traveled up to 1768 meter above sea level in the granite mountains area in Baga gazriin chuluu in the Adaatsag in Dundgobi aimag. There are many cliffs, an ancient tomb, mounds, petroglyphs and a statue to see.

We continued to travel towards North 45, East 103, and we passed an interesting monastery (Ongi). This monastery was built by a very famous architect about 300 years ago.

We came up to destination N545, E103 in the afternoon and weather was windy, glum and cloudy. So we took picture of our team members. The destination is located in a vast, sandy desert plain. Then we had lunch and finished our work so went back to home.

Our travel was great and made a big impression on all of us, so we are proud of our country and our contribution to world geography.

Mongolian Narrative

09-есд-2012 -- Манай аяллын багт Б.Баяр, Б.Цэнгэл, Я.Сонинбаяр, Ц.Үржин, С.Эрдэнэцэцэг, А.Ганхуяг нар оролцов.

Биднийг аялалд гарах өдөр Улаанбаатар хотод салхи тогтуун, үүлгүй цэлмэг тухайн өдөртөө 18 хэмийн дулаантай байх цаг агаарын төлөвтэй байлаа. Бидний аялал Улаанбаатар хотоос Төв аймгийн Алтанбулаг сум- Баянөнжүүл сум-Зоргол уул-Дундговь аймгийн Адаацаг сум-Бага газрын чулуу-Мандалговь сум-Дэлгэрхангай сум-Онгийн хийд-Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Могой бригад гэсэн маршрутын дагуу зорьсон цэгтээ хүрэх төлөвлөгөөтэй байлаа. Аялал тогтсон маршрутын дагуу явсан бөгөөд аялалын явцад Монгол орны байгалийн үзэсгэлэнтэй олон сайхан газар нутгийг үзэж сонирхон түүгээрээ ихэд бахархан биширч явсан билээ. Тэдгээрээс онцлон дурдвал Баянөнжүүл сумын нутагт байрлах Зоргол хэмээх уулан дээр очсон бөгөөд уулын бүтэц, хүний гараар ч бүтээж үл чадах гайхамшигт тогтоцыг хараад дуу алдан биширч байлаа. Зоргол хайрхан уул нь хосгүй чамин тогтоцтой ,монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг,онгон дагшин догшин уул билээ. Энд рашаантын ам гэж уул,ус мод,ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг.Энд бас уулын эгц уруу харайж байгаа морины дүрстэй хадыг үзэж болно. Нутгийнхан нь Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг юм билээ.

Цаашилбал Дундговь аймгийн Адаацаг суманд орших Бага газрын чулуу хэмээх эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн далайн төвшнөөс дээш 1768 метр өндөр боржин чулуун бүтэц бүхий уулсаар аялсан. Энэхүү газар чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нилээд байдаг. Бага газрын чулуунд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гээд үзэх зүйл олон байлаа.

Ийнхүү бидний аялал ихэд сонирхолтой үргэлжилж байсан ба Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд оройны 20 цагийн үед очсоноор сумын ойролцоо буудаллан майханаа барин хоноглосон. Маргааш өглөө нь буюу 2012.09.09 өдрийн 07:30 цагт үндсэн зорилго болох North 45; East 103 цэгээ олохоор аялалаа цааш үргэлжлүүлсэн ба замаасаа бага зэрэг хойш чиглэн Дундговь аймгийн Сайхан - Овоо сумын нутагт Онгийн голын зүүн эрэгт Сайхан – Овоо уулын энгэрт байдаг Онги хийдийн туурийг үзэж сонирхсон юм. Энэхүү хийдийг энгэрийн хадаг хавцлыг маш өвөрмөц аргаар ашиглаж шатлан ухаж тэгшлэн өндөр довжоо байгуулаад суурь засах байдлаар асар их хөдөлмөр зарцуулж өөр хоорондоо ижилгүй уран барилга цогцлуулан 300 гаруй жилийн тэртээ байгуулсан ба энэ нь бүхэл бүтэн хотын үлдэгдэл туурь бөгөөд тухайн үед 1000 гаруй лам хуврага шавилан суудаг байсан шашны нэгэн том төв байжээ.

Онгийн хийдээс цаашлан Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Могой бригадыг чиглэн GPS-ээ North 45; East 103 цэгт тохируулан аялалаа үргэлжлүүллээ. Дундговь аймгийн Сайхан – Овоо сумаас Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Могой бригадруу явсан маршрутын нэг онцлог нь сум хоорондын ямар ч зам байхгүй байсан тул уул тал, элсэн говь, хад чулуу ямар ч газраар зорьсон цэгтээ хүрэхээр давхиж явсан билээ. Зарим нэгэн газраар хад чулуу ихтэй явахад хүндрэлтэй байсан боловч элсэрхэг сул чулуутай байсан нь бид ямар нэгэн ноцтой асуудал хүндрэлгүйгээр зорьсон цэгээ олж очсон юм. Үдээс хойш 13 цагийн үед North 45; East 103 цэгт хүрсэн ба цаг агаарын хувьд салхи ихтэй, үүлэрхэг бүрхэг өдөр байлаа. Улаанбаатар хотоос гарахдаа бэлдэж гарсан цэгийн уртраг өргөрөгийн тоог тэмдэглэсэн шон бүхий пайзыг цэгийн байршилыг баталгаажуулсаны дараа нүх ухан суулгаж нийт баг бүрэлдэхүүний хамт зураг авахууулав. Энэхүү цэгийн байршиж буй газар нутгийн хувьд говь нутаг бөгөөд сул чулуу ихтэй, цэлгэр тал газар байлаа. Ийнхүү манай аялалын баг цэгээ олж баталгаажуулан пайзаа суурилуулж, зургийг нь авч үндсэн ажлаа дуусган тэндээ үдийн хоолоо идэцгээн буцах замдаа орлоо. Бидний энэхүү аялал манай багийн гишүүн бүрт өөрсдийн гэсэн сэтгэгдэл, сайхан дурсамжуудыг үлдээсэн гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд эх орныхоо төдийгүй дэлхийн газар зүйн тэмдэг тэмдэглээнд өөрсдийн өчүүхэн ч гэсэн хувь нэмэрээ оруулсандаа бид бүхэн сэтгэл хангалуун гэрийн зүг хөдөлсөн билээ.


 All pictures
#1: South
#2: West
#3: North
#4: East
#5: GPS reading
#6: Team
#7: Zorgol mountain
ALL: All pictures on one page