W
NW
N
N
NE
W
the Degree Confluence Project
E
SW
S
S
SE
E

Mongolia : Uvs

30.1 km (18.7 miles) WNW of Togos Bülteyn Hüryee, Uvs, Mongolia
Approx. altitude: 2119 m (6952 ft)
([?] maps: Google MapQuest Multimap world confnav)
Antipode: 50°S 89°W

Accuracy: 9 m (29 ft)
Click on any of the images for the full-sized picture.

#2: East #3: South #4: West #5: GPS reading #6: Travelling team

  { Main | Search | Countries | Information | Member Page | Random }

  50°N 91°E  

#1: North

(visited by Artsmaa Gankhuyag)

Mongolian Narrative

18-Jul-2015 -- 2015.7.18: 18th day of our expedition. On 2015.7.17 our crew crossed border from Russian Federation to Mongolia and encamped on the margin of “Uureg” lake, which led us to point E091 N50.

“Uureg” is a lake situated in the basin surrounded by “Tsagaan shiveet” and “Turgen” mountains that are the branches of Altai mountains in Mongolia. The lake is located on the north-west of the Great Lakes Depression, near the western edge of the Uvs Nuur basin. With width of 19kms and length 18kms it covers 2233 sq.km area, and is elevated 1426 meters above sea level. “Tsagaan shuvuut”, “Tsagduul”, and “Kharig” rivers flow into Uureg lake; though, mostly salt tide and intermittent.

E091 N50 point is located closely to the margin of the lake, thus our crew tentatively oriented our direction by GPS and reached to the mountain. Our brigade left cars there and climbed to up the mountain. Unfortunately we realized that due to peaks and rocks intended point was not accessible on that mount, hence we climbed to the second mountain. Total ascending has taken four to five hours of continuous hiking; nevertheless, it was extremely complacent and worthy journey. It was a nice tranquil day, the temperature was 30-32 degrees Celsius, and the wind was directed from west to east with the speed of 3-5mps. E091 N50 point is located close to the peak of the mountain with scenic beauty and rich in flora, woods and rocks.

The crew initially left Ulaanbaatar city with 23 members, after some of the comrades returned ahead the final team consisted of 13 members between the ages of 4-58 years. Nevertheless, it is tremendously pleasant to highlight that all the members demonstrated strong will to discover the point. Crewmembers Mr. A.Gankhuyag and Mr. O.Mendbayar located the targeted point, which eased journey for rest of the crew, which includes Chimid, I.Amar, I.Boldbaatar, R.Oyungerel, S.Erdenetsetseg, Ganbaatar, B.Amarzaya, B.Orgil, O.Esui, G.Narangoo and G.Narantushig. Finally by 2PM on July 18th, 2015 we reached the point E091N50 proven by GPS and documented this event with photo. Entire crew had enormous satisfaction for fulfilling part of the aspirations of our long journey and this event will remain as one of the brightest moments of our expedition.

Mongolian Narrative

18-дол-2015 -- Аялалын багийн 18 дахь өдөр. 2015.7.17-ны өдөр манай аялалын багийн хамт олон Оросын Холбооны Улсаас хил дамнан орж ирээд үзэсгэлэнт сайхан Үүрэг нуурын хөвөөн дээр буудаллах болсон нь E091 N50 цэг дээр очих боломж болсон юм.

Үүрэг нуур нь баруун Монгол дахь Алтайн нурууны салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хоорондох битүү хотгорт тогтсон гадагш урсгалгүй нуур юм. Их нууруудын хотгорын баруун хойд, Увс нуурын ай савын баруун хэсэгт оршино. Алтайн салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хооронд тогтсон урсгал биш нуур.Талбай 2233км.кв, 1426м-ийн өндөрт оршино. Урт 19км өргөн 18км. Үүрэг нуурт Цагаан шувуут, Цагдуул, Хариг зэрэг хэд хэдэн гол цутгах боловч ихэнхи нь түр зуурын урсгалтай, давстай ажээ.

E091 N50 цэг нь тус нуурын хөвөөнөөс холгүйхэн оршиж байсан учраас аялалын баг тухайн цэгт очихын тулд GPS-р газрын баримжааг тодорхойлон, баримжаалсан уулынхаа энгэрт хүрч машинаасаа бууцгаан уул өөдөө авирсан бөгөөд уул хад, өндөрлөгийн зөрүүнээс үүдэн авиран гарсан ууланд бидний зорьсон цэг байхгүй болохыг мэдсэнээр 2 дахь уул өөдөө мацаж нийт 4-5 цагийн хугацаанд тасралтгүй алхан тухайн цэгтээ хүрч чадсан нь үнэхээр бахархууштай байлаа. Тухайн өдөр цаг агаар тогтуун сайхан, 30-32 хэмийн халуун, баруунаас зүүн 3-5 м\с орчим салхитай байсан. E091 N50 цэгийн байрлах уул нь ургаа хад, ургамал модоор баялаг сайхан бүтэцтэй байх агаад тус цэг нь уулынхаа бараг оргилд байлаа.

Анх Улаанбаатар хотоос нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй гарсан аялалын баг, зарим гишүүд түрүүлж буцсанаар 4-58 насны 13 хүний бүрэлдэхүүнтэй болсон байлаа. Гэсэн хэдий ч энэ цэгт очих нь манай багийн нийт гишүүдийн хүсэл зорилго байсныг хэлэхэд таатай байна. Манай багийн А.Ганхуяг , О.Мэндбаяр нар E091 N50 цэгийг түрүүлэн олж тодорхойлсноор багийн бусад гишүүд болох Чимид, И.Амар, И.Болдбаатар, Р.Оюунгэрэл, С.Эрдэнэцэцэг, Ганбаатар, Б.Амарзаяа, Б.Оргил, О.Есүй, Г.Нарангоо, Г.Нарантүшиг нар тус цэгтээ төвөггүйхэн ирсэн билээ. Ийнхүү 2015 оны 7 сарын 18-ны өдрийн 14 цаг орчимд бид Увс аймгийн Сагиль сумын ойролцоо байрлах E091 N50 цэгт очоод үүнийгээ GPS-рээ албан ёсоор тодорхойлон фото зураг аван баталгаажууллаа. Нийт багийн бүрэлдэхүүн энэхүү аялалын нэгээхэн зорилгод хүрч чадсандаа сэтгэл хангалуун байсан бөгөөд энэ нь бидний аялалын сонирхолтой сайхан дурсамжуудын нэг болсон юм.


 All pictures
#1: North
#2: East
#3: South
#4: West
#5: GPS reading
#6: Travelling team
ALL: All pictures on one page (broadband access recommended)